Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга

Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна. Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.

1. Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.

2. Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.

3. Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.

4. Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.

5. Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.

6. Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.

7. Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.

8. Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.

9. Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.

10. Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.

11. Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.

12. Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.

13. Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.

14. Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.

15. Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ? 16. Муу зуршилаасаа сал.

17. Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.

18. Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.

19. Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.

20. Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.

21. Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.

22. 1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.

23. Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.

24. Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

лектор төв

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2011-05-23 15:38:55
1
2. medi | 2011-05-26 18:27:42
2
3. Erhtsas | 2011-05-26 18:43:21
Бүх зөвлөмжийг яг надад зориулаад бичиж дээ.
4. medi | 2011-05-27 09:44:45
erhtsas-hehe, chi namaig shuumjleerei geed bsan biz dee,
5. altargana | 2011-08-15 00:34:47
сайн уу чи манай мэдикал мөн үү, сээгийг чинь хараад орж ирэхдээ шинэ блогчин юм байх гэж бодсийн. Гөхшрөөд хүн танихгүй хөглөх болж дээ хөөрхий
6. medi | 2011-08-16 18:18:16
altargana-sain uu egchee , medical ne baina, tanaig butsaad irsend mash ih bayarlaj bgaa shuu
7. zochin (зочин) | 2011-11-09 08:37:09
Medi chi baina uu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.