Бэлгэвч размертай юу?

Ийм асуулт хаа нэгтэй "тэнэж" явдаг. Тэгвэл бэлгэвчинд размер байдаг аж. Олон улсын хэмжээнд хоёр төрлийн бэлгэвчийг хэрэглэдэг байна. Уртаараа ижил боловч өргөн ба нарийн гэсэн хоёр янз байдаг байна. Өргөн бэлгэвч 51-54мм-ийн өргөнтэй бөгөөд Африк, Европ, Латин Америкт нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Харин нарийн бэлгэчний өргөн нь 47-50мм. Азийн орнуудын эрчүүдийн эрэлт хэрэгцээнд тохирдог юм байна. Гэхдээ бэлгэвчний хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Бэлгэвчний үүсэл, түүх

Бэлгэвч нь ХДХВ болон Бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлтээс зэрэг хамгаалах цорын ганц хэрэгсэл юм. Ерог даавуугаар хийсэн бэлгэвч маягийн уутыг МЭӨ эртний Египетүүд хэрэглэж байсан нь түүхийн эх сурвалжуудаас тодорхой болжээ. Түүнчлэн эртний Ромчууд, Францын хананы сүг зураг гэх зэрэг бэлгэвчтэй холбоотой эх сурвалжууд бий. Илүү тодорхой баримт МЭ 1500-аад оны үеэс ч олдсон байна. Тэр үед Европ дахинаа тэмбүү өвчин тархаж даавуугаар хийсэн бэлгэвчийг тэмбүүгээс сэргийлэхийн тулд хэрэглэж байжээ.

1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байдаг. Кондом гэдэг нь 2-р Карльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэг гэсэн түүхэн яриа байдаг. Чарльз хаан хууль бус угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн талд Кондом эмчээр арьсан бэлгэвчийг хийлгэж хэрэглэдэг байсан байна. 1700-аад оны сүүлээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаж эхэлсэн. 1800-аад оноос өнөөгийн дугуй үйлдвэрлэлээрээ алдартай Good Year компани бэлгэвчийг хаймраар хийж худалдаанд гаргажээ. 1919 оноос эхэлж бэлгэвчийг латексаар хийдэг болсон бөгөөд 1930-аад он гэхэд зөвхөн АНУ-д бэлгэвч үйлдвэрлэлийн 15 компани өдөрт 1,5 сая ширхэг бэлгэвч үйлдвэрлэн худалдаанд гаргаж байжээ.

Харин өнөө үед бэлгэвчийг латекс, политерин гэдэг хоёр төрлийн материалаар төрөл бүрийн хэмжээ, загвар, өнгө үнэртэйгээр хийдэг болсон. Цөөн тооны хүмүүс латексаар хийсэн бэлгэвчээс харшил авдаг тул политеринээр хийсэн бэлгэвч хэрэглэдэг. Ихэнхдээ бэлгэвч илүү нимгэн, мэдрэмж төрүүлэхдээ илүү, гэмтэхдээ хялбар биш тул латексаар хийсэн бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Бэлгэвчийг ерөнхийд нь эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч гэж ангилдаг.

Эрэгтэй бэлгэвч хэр зэрэг найдвартай вэ?

АНУ-д бэлгэвчийн найдвартай байдлыг шалгах туршилт хийжээ. ХДХВ-тэй ижил хэмжээтэй бөмбөлгүүдийг бэлтгээд халдвар авсан хүний үрийн шингэнд байдаг вирусийн хамжээнээс хамаагүй олон бөмбөлгийг шингэний хамт бэлгэвчинд хийж хурьцлын үеийнхээс илүү их даралтаар шахахад латексаар хийсэн бэлгэвч ганц ч бөмбөлөг нэвтрүүлээгүй байна. Энэ нь бэлгэвчийн нүх сүв үүсэх боломжийг бүрэн хаасан технологиор хийгдсэн, 2 давхар латекс хэмээх материалаар хийгдсэнтэй холбоотой. Мөн нэг нь ХДХВ-ийн халдватай хосод 2 жилийн турш бэлгэвч хэрэглүүлж туршихад нөгөө нь халдвар аваагүй байна.



Эрэгтэй бэлгэвчийн давуу болон сул тал

Бэлгэвч нь ХДХВ/БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс давхар хамгаална. Гэхдээ бэлгэвч нь арьсаар халдварладаг БЗДХ-уудаас хамгаалахгүй. Жишээ нь: бэлэг эрхтэний хомхой, ургацаг болон зарим тохиолдолд тэмбүү.

Ямар шалтгаанаас бэлгэвчинд гэмтэл үүсч урагддаг вэ?

Бэлгэвч урагдаж, гэмтэх нь жирэмслэлт, БЗДХ, тэр дотроо ХДХВ-ын халдвар авах боломжийг ихэсгэдэг. Дараах шалтгаануудаас болж бэлгэвчинд гэмтэл үүсдэг байна.

- Чанар муутай бэлгэвч хэрэглэх
- Үтрээ хангалтай чийглэгдээгүй үед
- Хэрэглэгчийн дадлага, туршлага дутах
- Бэлгэвчийг дахин хэрэглэх
- Бэлгэвчийг буруу хэрэглэх, жишээ нь дотор талыг нь гадагш харуулах, бэлгэвчийн ирмэгийг дотогш харуулж хэрэглэх гэх мэт.
- Бэлгэвч чийгшүүлэгчийн оронд тос хэрэглэх: Ургамлын болон амьтны гаралтай бүх төрлийн тосоор бэлгэвчийг тослоход тос бэлгэвчийг хийсэн латекс хэмээх материал хоорондоо урвалд орж бэлгэвчийг амархан гэмтээдэг.
- Уутнаас гаргахдаа урт хумс, хурц зүйлээр гэмтээх

Эрэгтэй бэлгэвч ямар хэмжээтэй вэ?

Олон улсын хэмжээнд 2 төрлийн хэмжээтэй бэлгэвчийг хэрэглэж байна. Урт нь ижил боловч өргөн ба нарийн 2 янз байдаг.
Өргөн бэлгэвч- Өргөн нь 51-54мм. Африк, Европ, Латин Америк, Арабын орнууд болон Хойд Америкт нэлээд дэлгэрсэн.
Нарийн бэлгэвч- Өргөн нь 47-50мм. Азийн орнуудад түгээмэл байдаг. Гэхдээ бэлгэвчийн хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир нь байдаг.

Эмэгтэй бэлгэвчийн талаар

Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалах зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай. Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориулагдсан бөгөөд том буюу гадна цагираг нь бэлэг эрхтэний гадна байрлаж бэлгэвчийг үтрээ рүү мултарч орохоос хамгаалдаг. Эмэгтэй бэлгэвч нь зориулалтын тосоор тослогдсон байдаг бөгөөд нийлэг эдээр хийгдсэн тул шаардлагатай үед тосон болон усан суурьтай ямар ч тосоор тосолж болно. Эмэгтэй бэлгэвч нь элдэв үнэргүй бөгөөд ямар нэгэн харшил үзүүлдэггүй.
- Эрэгтэй бэлгэвчтэй адил зөвхөн 1 удаа хэрэглэнэ
- Эмэгтэй бэлгэвчийг эрэгтэй бэлгэвчтэй хамт зэрэг хэрэглэж болохгүй



Бэлгэвч худалдан авахдаа юуг анхаарах вэ?

- Чанар сайтай бэлгэвч дээр хугацааг заасан байдаг
- MFG: үйлдвэрлэсэн хугацаа EXP: хүчинтэй хугацаа
- Бэлгэвчийг зөв хадгалсан бол 5 жил хүртэл хүчинтэй
- Сав баглаа бүтэн байх
- Эвгүй муухай үнэргүй байх
- Жигд тослогдсон, тос нь гулсамтгай байх
- Зууралдсан наалдамхай бол хэвийн биш гэсэн үг.

Бэлгэвчийг ямар газар хадгалах вэ?

Бэлгэвчийг хэт халуун болон хүйтэн газар хадгалж болохгүй. Нарны гэрэл шууд тусахгүй, хуурай сэрүүн газар байлга. Бэлгэвчийг биедээ авч явахдаа эмэгтэйчүүд гар цүнхэндээ, эрэгтэйчүүд энгэрийн кармандаа хийх нь тохиромжтой. Харин өмдний карма болон шахах зай муутай газар хийвэл бэлгэвч гэмтэх аюултай.

Эх сурвалж:http://www.dotno.mn/index.php?option=com_content&view=article&id=109:condom&catid=81:belgevch

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. ZOCHIN *** (зочин) | 2009-03-13 08:59:28
ZA XUU SAIN UNSHIW ENE BUGDIG NEG UDAAGIN UNSHILTAAR TOGTOOX BOLOMJ TAARUU TUL DAXIN UNSHIJ BUREN TOTOONO saixan medeelel bn
2. МОНГОЛХҮҮ | 2009-03-13 09:30:30
Bayarlalaa suvilagchaa he he
3. ЗОРИГТ8 | 2009-03-13 09:35:21
Сайхан бэлгэвч ч сайхан шүү. Углаал...Аваал...Буцаац углаал...
хэ хэ..../тоглоом наадам хийв/
4. medicalscience | 2009-03-13 09:52:53
зочин-тэгээрэй, сайн байна шүү

Монголхүү-баярлалаа, ямар нэг надад өгсөн бэ хэхэ

зоригт-хангалттай мэдээлэлтэй хүн байна даа
5. aagii (зочин) | 2009-03-13 13:35:24
minii cunhend gondom urgelj l belen baidag.ntv televiz.odonoo
6. Жиргээ | 2009-03-13 18:23:36
Emegtei belgevch yer xereglej uzeegui, sonin l yum bilee.
Chi bid 2 unuudur ijil setgejee.
Bi bas kondom o bichsenshd
7. KULA | 2009-03-13 18:33:58
2 жилийн турш туршсан гэнээ хэхэхэх... яанаа тэгээд 2 жил эмчлэхгүй яваад байсан хэрэг үү. кккк
8. KULA | 2009-03-13 18:34:22
хахха би бас бэлгэвчтэй хошин шог оруулсан шүү...
9. Жиргээ | 2009-03-13 18:46:58
Kula xana bgaambe, nex olon avgaitai xun shig...ali ger uruu ni ch orj umshix yum baigaam buu medee

Kula miduu neg xariulchdaa ain!
10. medicalscience | 2009-03-13 22:18:50
жиргээ-чи бас ийм бичлэг оруулсан юмуу.

кула-чи бас ийм бичлэг оруулсан юмуу өнөөдөр ямар өдөр бэ
11. Dr_TLG | 2009-03-14 10:26:05
yu baina jirgee iim sedev ru yasan hurdan orj baihiin hehe argagui dee suuliin uyed jooho ter haviar zanimaldaad baigaa biz dee er ni belgevchb as mongoloos uussen gedeg yaria baidag shuu honiniihoo olgoig ashigladag baisan gej yaridag hir unen bol hahaha
12. TJ | 2009-03-14 15:50:52
Би лав бэлгэвчтэй тэгэх дургүй ээ.
13. medicalscience | 2009-03-16 07:15:30
Dr_Tlg-хэхэ

Тж-хэхэ
14. shady (зочин) | 2009-11-26 17:02:32
tembuu tussan hun hna handah ve
15. medicalscience | 2009-11-27 22:37:48
shady-халдварт өвчин судлалын эмнэлэгт л очиж үзүүлээч
16. muugii (зочин) | 2010-06-09 12:26:45
belgewch heregleheer targaldag gsen unen yumuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.