Цэвэр гар - Эрүүл мэнд

Бидний дунд элбэг тохиолддог вируст гипатит А,Е цусан суулга, вирусын гаралтай суулгалтад халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг. Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдвараас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд анхааруулсаар байна.

Бохир гар ын арьсанд нян хэр удаан амьдрах вэ?

Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт орогнодог.

  • Гэдэсний хижиг үүсгэгч 2-3 өдөр
  • Цусан суулга үүсгэгч 3 хоног
  • Халдварт шар үүсгэгч олон хоног
  • Цагаан хорхойн өндөг хэдэн ч хоног байж чадна.

Гараа хэрхэн зөв угаах вэ?

  • Саван нь арьсны хир, хөлс, нян, вирус арилгах хамгийн энгийн, найдвартай хэрэгсэл юм. Харин савангүй угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг.
  • Гараа зөв угаах 6 дараалллыг баримтлан дор хаяж 2 минутын турш сайтар савандаж угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой.
  • Гар хэт бохирдсон үед 0,2-0,5гр хлораминыг юмуу хлоргексидин, бетадин, изодин, иоденат нэрээр хэрэглэж байгаа халдваргүйтгэх үйлчилгээтэй саванг ч бас хэрэглэж болно.

Гараа хэдийд угаах ёстой вэ?

  • Бие зассаны дараа
  • Хооллох болон хоол ундаа бэлтгэхийн өмнө
  • Бага насны хүүхдээ хуурайлж, арчилсаны дараа
  • Гадуур яваад ирэнгүүт

Хэрэв гараа зөв угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон халдвараас бид ангижрах болно.

Эх сурвалж: www.shastinhospital.mn

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. zayka (зочин) | 2009-03-07 16:07:15
Buh hun garaa sn ugaah heregtei
2. ариунбилэг (зочин) | 2011-10-08 14:36:54
dfre

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.