Түрүү булчирхайн тухай

Түрүү булчирхай нь \ТБ\ эрэгтэй хүний үржлийн системийн нэг хэсэг бөгөөд хэвлийн хөндийн доод хэсэгт үрийн хоолой, давсаг хоёрын завсарт, шулуун гэдэсний урд байрлан оршдог дунд зэргийн самрын хэмжээтэй жижигхэн эрхтэн юм. Түрүү булчирхай нь үрийн сүүлэг шингэнийг \ semen\ бэлгийн дур ханах үед- \ejaculates\ ялгаруулах үүрэгтэй. \Сперм буюу эр үр биш. Эр үр буюу спермийг төмсөг боловсруулдаг\.
Нас ахихад ТБ хэрхэн яаж өөрчлөгддөг вэ?
ТБ -нь шээсний сүвийг тойрч байрлах бөгөөд нас ахихад өөрчлөлт орoн томорч эхэлдэг байна.

-ТБ-томорсноос болж шээсний сувгийг дарж эхэлнэ.
-Хавдрууд ТБ-г томроход мөн нөлөөлдөг.
-Халдварын болон халварын бус гаралтай өвчнүүдээс болж ТБ томордог.

Дээрхи шалтгаануудаас болж шээсний сүв дарагдан шээс гадагшлахад саад болж эхэлдэг.Зарим эрчүүд 30-40 наснаас эхлэн дээрхи шинж гарч эмнэлэгт хандахаас аргагүйд хүрдэг.Өөр хэсэг хүмүүст дээрхи шинж хожуу илэрдэг. Нас ахих нь түрүү булчирхайн томролтын урьдчилсан нөхцөл боловч доорхи шалтгаанаас :

-Халдварын гаралтай өвчнүүд \ Рrostatits\
-ТБ-н гиперплаз
-ТБ-н хорт хавдаруудаас болж өөрчлөгддөг.

Дээрхи шалтгаанууд нэг нь нөгөө рүүгээ шилжиж өөрчлөгддөггүй.
Жишээлбэл :Түрүү булчирхайн үрэвсэл ба ТБ-н гиперплазиийн аль нэгэнтэй байх нь ТБ-н хорт хавдраар өвдөх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг биш.Харин нэг зэрэг дээрхи гурван хэлбэрийн нэгээс дээш хэлбэрээр өвчилж болох юм.
Халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
Халдварын гаралтай гэдэг нь янз бүрийн бактеруудаар үүсгэгдсэн халдвартай болон халдваргүй өвчнүүдээр өвчилснөөс болно.\ Рrostatits\


Үүнд: ангинатах- стафиллококкийн халдвар,\ бэлгийн замын халдварт өвчнүүдээр өвдөж дутуу эмчлүүлэх \заг хүйтэн\г.м .
Халдвар дамжих зам нь:

-Бэлгийн замын халдварт өвчнүүдээс дамжин халдвар орж болно.
-Шээсний сувгаар дамжиж болно.
-Бөөр давсагны халдваруудаас болж шээсний замаар халдвар дамжих боломжтой.
-Катетр шээсний сүвэнд тавих үед халдвар дамжиж болно.
-Цусаар дамжин халдвар тархана.
-ТБ-н бактерийн гаралтай үрэвслийг хурц ба архаг гэж 2 ангилдаг.

Халдварын гаралтай ТБ үрэвслийн үед гол илрэх шинж тэмдэгүүд ерөнхийдөө бусад хэлбэрийнхтэй адил.Хурц хэлбэрийн үед халуурч ,хүчтэй өвдөлт илэрдэг тул ихэнхидээ энэ үедээ хүмүүс эмчид ханддаг.Хурц хэлбэрийг дутуу эмчлүүлсэнээс архагт шилжинэ.

ТБ-н гиперплаз гэж юу вэ?\ТБГ\
ТБГ-нь нас ахих үед эрчүүдэд түрүү булчирхай томорсноос болж шээс дамжуулах сувгийн доод хэсэгт шээс гадагш ялгаран гарахад бэрхшээл үүсгэдэг.ТБ томорсноос болж шээс дамжуулах сувгийг дарж давсагт хуримтлагдсан шээс гадагшлахад төвөгтэй болдог байна.Энэ дээрхи шээс гадагшлахад төвөгтэй болж байгаа шинжүүдийг нийтэд нь түрүү булчирхайн гиперплаз хэмээн нэрлэж байгаа юм.

ТБ-н гиперплаз үүсэх үндсэн нөхцөл юу вэ?
ТБ-н гиперплазийг үүсэхэд нас ахих болон ийм өөрчлөлт гэр бүлийн хүмүүст илэрч байсан түүхтэй байх нь урьдчилсан нөхцөл болдог.

Ямар шинжүүд илрэх вэ?
Түрүү булчирхай нь давсагны яг доор шээсний сувгийг тойрч байрладгаас болж түүнийг томроход шээсний суваг дарагдаж, давсагнаас шээс гадагшлахад бөглөрөө үүсч эхэлнэ.Үүнээс болж илрэх шинж нь хамгийн түрүүнд шээс ойр ойрхон хүрнэ.Заримдаа их ойр ойр цаг тутамд шээмээр санагдаж ялангуяа энэ нь шөнөд илүү их мэдрэгддэг..Учир нь шээсээр дүүрсэн давсаг нэг удаа шээхэд бүрэн дүүрэн шээсээ гаргаж дуусгахгүй учир давсаг ямагт шээстэйгээ үлдэж шээсний дараа ч шээс хүрч мэдрэгдэнэ.Энэ байдал удаан үргэлжлэх тусам шээс дамжуулах сувгийн чангарах ,агших мэдрэмж суларч эхэлдэг.
Мөн шээс эхэлж гарахад шээсний сүв битүүрнээс дүлэх хэрэгтэй болно.Заримдаа огт шээс гарахгүй болж эмнэлэгт хандахаас өөр аргагүй болдог.Ууц нуруугаар эвгүй оргиж,төмсөг anus 2 -ын завсраар өвдөлт мэдрэгдэнэ.Үрийн шингэн ялгарах мөчид өвдөлт үүснэ.Мөн шодойн үзүүр хэсэгт өвдөлттэй төстэй мэдрэмж төрж,хорсоно.

Ямар шинжилгээнүүд хийх вэ?
Доорхи гурван шатны үзлэгийг хийнэ.

-Шулуун гэдсээр ТБ-г шалгаж мэдрэх тест
-ТБ-н тусгай эсрэг биет \антиген\ шалгах цусны шинжилгээ
-Биопси-ТБ-наас маш жижиг хэсгийг таслан авч эдийн шинжилгээ хийх \Хорт хавдар байгаа эсэхийг шалгаж буй\

-Мөн янз бүрийн шээсний хэмжээ,шээж буй хурдыг тодорхойлдог тестүүд хийдэг.Үүнд:
-Цитоскопийн шинжилгээгээр шээсний сүв,давсагны хананаас арчдас авч эсийг шинжлэн хорт хавдар байгаа эсэхийг үзэж шалгана.
-Шээсний динамикийн шинжилгээ-Шээх явцад давсагны доторхи даралтыг хэмжих
-ТБ болон бөөрийг хэт бичил долгионы тархалтыг ашиглан судлах \ЭХО\- зэргээр шинжилдэг.

Түрүү булчирхайн эсрэг биетийг илрүүлэх тусгай шинжилгээ гэж юу вэ?
Түрүү булчирхайн эсүүд нь өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй уураг ялгаруулдаг.Үүнийг түрүү булчирхайн өвөрмөц эсрэг биет буюу антиген гэж нэрлэдэг юм. Энэ антигений хэмжээг цусанд илрүүлэн тогтоож байгааг түрүү булчирхайн эсрэг биетийг илрүүлэх тусгай шинжилгээ хэмээн нэрлэж байгаа юм.Энэ уургийн хэмжээ нь тодорхой түвшинд хэлбэлзэж байх ёстой бөгөөд үүний өсөлтийн хэмжээгээр түрүү булчирхайн өвчлөлийг оношлодог байна.
Түрүү булчирхайн гиперплаз гэдэг нь ховор тохиолддог уу?
Үгүй,маш элбэг тохиолддог.51-60 насны эрчүүдэд 50%,80-аас дээш насныханд 90% тохиолддог.Заримдаа 30-40 насныханд дээрхи шээс хагас хаагдлын шинжүүд илэрч эмчид хандахаас аргагүйд хүрдэг.

Ямар үед эмчид хандах вэ?
Доор өгүүлсэн бүх шинжүүдээс аль нэг нь л таньд мэдрэгдвэл эмчид хандах ёстой.Үүнд:

- Хэрэв та ердийн шээдэгээсээ илүү олон удаа шээдэг болох ялангуяа шөнөд шээдэг болох
- Шээж эхлэх үед төвөгтэй болж,дүлэхээс нааш шээс гарахгүйболох
- Шээх болгонд шээс бага гарах
- Шээж дууссаны дараа ч шээс хүрсээр байх
- Шээсээ барихад төвөгтэй болж хааяа өмдөндөө дусаадагболох
- Шээсэнд цус үзэгдэх
- Шээхэд хорсох

Түрүү булчирхайн хорт хавдар
Ямар ч шинж тэмдэггүйгээр илэрч болно.Гэхдээ анхны шинж тэмдэг илэрснээс хойш шинж тэмдэгүүд улам нэмэгдсээр байдаг.Хэсэг намжина гэж байдаггүй.Гарах шинжүүд:

- Ойрхон ойрхон шээнэ.
- Шээс дүлж гардаг болно
- Шээхэд өвдөж,хорсоно
- Дур тавих үед өвдөлт үүснэ.
- Үрийн шингэн,шээс цустай гарна.
- Нуруу,бүсэлхийний доод хэсгээр өвдөнө

Хийгдэх шинжилгээнүүд үндсэндээ дээрхи 2 хэлбэртэй адилхан байдаг.Түрүү булчирхайнаас маш жижиг хэсгийг мэс ажилбараар таслан авч эсийн шинжилгээ хийн оношийг батлан тогтооно.

 

http://www.e-health.mn/index.php?task=read_content&content_id=283

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-02-03 13:38:28
Хэнхэг Гэндэн-түрүү булчирхайн талаар асуугаад байсан таньд боломжийн мэдлэг өгнө гэж найдаж байна.

Ямар нэгэн өвчин тусах юм бол заавал эмчид үзүүлж байж эмчилгээ хийх ёстойг уншигчид маань анхаарах биз дээ. Ямар нэгэн сайт дээр тавигдсан эмчилгээ, оношлогооний дагуу, өөрийгөө оношилж эмчилэх нь таньд болон таны эрүүл мэндэд осолтой, бас ямар ч эмч үзээгүй байж оношлох, эмчилгээ зааж өгөх нь ёс зүйн, олон улсын хуулинд хүлээн зөвшөөрдөггүй тул энэ бүхэн хориотой.
2. Mendee | 2009-02-03 15:06:11
түрүү булчирхайн массаж хийлгэж байх нь сексийн идэвхийг нэмэгдүүлдэг сайн гээд байх юм.
юнэн үү
3. medicalscience | 2009-02-03 16:14:34
Мэндээ-эмч та л мэднэ шүү дээ.
4. dream_silver | 2009-02-03 16:36:54
энэ чинь эрэгтэй хүмүүсийн толгой дараалан өвддөг өвчин байна ш дээ. Энэ их хэрэгтэй бичлэг байнаа, эрчүүд маань сайн уншаад мэдлэгтэй болох хэрэгтэй. Борооны араас цув нөмрөхөөсөө өмнө шүү дээ. баярлалаа, амжилт шүү.
5. medicalscience | 2009-02-03 17:12:20
дрийм-баярлалаа, чиний хэлдэг үнэн шүү. дүүдээ бас амжилт
6. МОНГОЛХҮҮ | 2009-02-03 19:29:36
Ii eemer yumaa. Emegtei huniiheer bol ondgovch gesen ug yumaa daa te
7. medicalscience | 2009-02-03 19:38:33
монголхүү-хэхэ, бараг бүх эмэгтэйчүүдийн шүдны өвчин дөө,
8. Eegii | 2009-02-03 20:23:43
Баярлалаа эртнээс анхаарья байз. Юмыг яаж мэдэх вэ
9. medicalscience | 2009-02-03 20:42:37
embi-тэгээрэй. хэхэ. наадах чинь их хэрэгтэй байгаа юм даа.
10. ХЭнхэГэнДэн | 2009-02-04 08:37:52
хоох баярлалаа. ийм онлайн эмч байх их зүгээр юм аа. зөндөө юм асуух байх. битгий халшраарай бүсгүй минь
11. medicalscience | 2009-02-04 08:46:44
Хэнхэг Гэндэн-зүгээрээ. мэддэг чаддаг юм байвал хэлж өгч чадна шүү, тийм болохоор асууж байж болно.
12. mina (зочин) | 2009-02-04 10:27:23
manai aaw odoo 65 tai ungursun hawraas uwduud em uugaad arai l deeer bolson em uugaad namdwal zvgeervv eswel nastai xvn mes zasald orwol yahuu hvnd mes zasaluu yawal deer ew xelj uguuch
13. medicalscience | 2009-02-04 10:35:57
мина-эм уугаад хэвэндээ байгаад байвал болж л байна, тэгэхдээ бие энээ тэрээ нь сайн хүн бол мэс засал нь зүгээр ш дээ, үзүүлж байгаа эмч тань аяндаа яах ёстойг мэдэж байгаа байхаа, өвдөж байгаа хүндээ их хэцүү байдаг болохоор ямар ч байсан сайн үзүүлээд яахаа шийдэх хэрэгтэй, монголд түрүү булчирхайн мэс заслыг сайн хийдэг байх шүү. аяндаа мэргэжлийн эмч үзээд л хэлээд өгнө дөө.
14. зочин (зочин) | 2010-09-21 00:12:39
эдгээх сайн арга??? эмнэлэг?????
15. jl (зочин) | 2011-06-23 21:31:58
сайн байна уу би нэг зүйл лавлах гэсэн юм.
түрүү булчирхай өвдөхөд шээхээд байнга хорсдог уу хааяа нэг хорсох боломж бии юу мөн шээсний шинжилгээгээр түрүү булчирхайн үрэвслийг мэдэж болох уу
16. Eegi (зочин) | 2012-07-16 15:16:19
Түрүү булчирхайд массаж хийж өгдөг газар байна уу, ямар үнэтэй байдаг юм бол

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.