Эр бэлэг эрхтний ариун цэвэр

Бэлэг эрхтний ариун цэвэр зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш

Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.

Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.

Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш. Харин “ингээгүй” ч гэсэн бэлэг эрхтнээ өдөр болгон савандаж угаагаад байвал үүнээс дутахгүй ач холбогдолтойг хэлж байгаа юм. Эмэгтэй хүн ч нөхөр, партнёроо ингэж угааж сургах шаардлагатай. Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд бэлгийн ариун цэврээс гадна олон дахин гэрлэх, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхад төрөх, эрт цэвэрших зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

www.busgui.mn and http://www.eruul-mend.com/

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-02-03 09:20:36
миний хамгийн их ороосой гэж бодсон бичлэг шүү, эрчүүдээ, бүсгүйчүүдээ
2. medicalscience | 2009-02-03 09:28:20
Усны хувилгаан-алэрги болтол нь савандах нь хаашийн ямар ч байсан угаах нь зөв шүү. залуучууд маань бүсгүйгээ бодоод бас өөрийгөө. эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө нөхрөө, найз залуугийнхаа ариун цэврийг хэхэх
3. Чацарганы бут (зочин) | 2009-02-03 09:29:48
Хөвчийг таслах нь ариун цэврийг сахихад маш чухал, үүнийг бага насанд нь тэр муслимууд шиг хийгээд эхэлбэл сайн даа. Гялалзаад гараад гүйхэд ч тэр, залуус аа?
4. medicalscience | 2009-02-03 09:31:48
Бут-тэр арга харин зөв гэж сонсож байсан шүү, тэгэхдээ эрэгтэй хүнд хэрэгтэй болоод байгаа байхаа, хэхэ
5. *САЙХАН САНАА* | 2009-02-03 09:44:29
энэ бекхэм үлгэр жишэээ угааадаг эр үү тэ. зураг нь жишээ облсныг харахад
6. medicalscience | 2009-02-03 09:49:01
сайхан санаа-хэхэ бэхэм тийм байхаа, надад таалагдсан зураг болохоор оруулсан юмаа хэхэ.бэхэм-с асуулгамаар байна уу
7. Mendee | 2009-02-03 10:11:58
Өнгөрсөн жил нэг сард нэг тийм бичлэг оруулж байсан юм байна. харин бүсгүй цэг мн-ийхэн минийхээс копи хийчихэв үү. эсүүл би хийчихсэн юм болов уу

http://www.eruul-mend.com/post.php?post_id=28348
8. medicalscience | 2009-02-03 10:16:27
мэндээ-бүсгүй.мн саяхан нээгдсэн ш дээ, тэгэхээр чинийхээс хийсэн байхаа тээ, тэгэхдээ чиний хаяг байхгүй байсан даа, уг нь хаяг-г нь хамсаргаад бусдад хүргэж байвал. аан тий чиний хаягийг би бас хавсаргачихья.
9. ХЭнхэГэнДэн | 2009-02-03 10:20:23
эрэгтэй нь өөрөө хорт хавдар тусдаг уу хэрвээ угаахгүй бол
10. bolorka83 | 2009-02-03 10:22:37
duugai l garlaa yu helehuu dee huis zorood bnaa
11. ss_gogo | 2009-02-03 10:29:28
мэдмээр юм байна энэ чинь эхнэрээ хорт хавдраар өвчлүүлэхгүй байх талаар хичээх хэрэгтэй юм байна шүү баярлалаа
12. medicalscience | 2009-02-03 10:30:34
Хэнхэг гэндэн-яг одоо баталсан судалгаа олж уншаагүй л байна,

болорка83-хэхэ уншаад л найз залуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй
13. medicalscience | 2009-02-03 10:31:28
ss_gogo-хэхэ, зөв шүү, эрчүүд маань ухаалаг шүү.
14. dream_silver | 2009-02-03 12:07:19
heregtei humuus ne unshdaggui yum tee
15. ХЭнхэГэнДэн | 2009-02-03 12:12:29
яагаад түрүү булчирхай томордог вэ. үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой байдаг бол
16. ВАФЛЬ | 2009-02-03 12:13:20
сайхан мэдээлэл байнаа, тнкс
17. medicalscience | 2009-02-03 12:14:49
дрийм-мэдэхэд илүүдэхгүй шүү дээ, би бичлэгээ өөртөө болон бусад хүнд мэдлэг өгөхийн тулд оруулдаг,

Гэндэн-энэ талаар дараагийн бичлэг дээрээ оруулна, тэгэхээр уншаарай
18. medicalscience | 2009-02-03 12:17:51
Вафли-баярлалаа, хэн нэгэн хүн маань өөртөө мэдлэг болгож авч байвал бичлэг оруулж байгаа минь .............
19. anjigai | 2009-02-03 12:20:56
Байнга л угааж байгаа. Хүүтэйгээ хамт зогсож байгаад л. хэ хэ
20. ВАФЛЬ | 2009-02-03 12:21:21
Хэнхэг Гэндэээн - өөрийнхөө уншиж байсан төвшинд хуваалций...

1 талаас - бөөрний үрэвсэл даамжирахаар, шээсний замын үрэвсэл үүсээд, тэр нь түрүү булчирхайг цочроодог.

бас 1 талаас - бэлгйин замын элдэв өвчинүүд нууц, ил байдлаар тусаад байвал эдгэрсэн эдгэрээгүй түрүү булчирхайд хэзээ хойно нөлөөлдөг.

бас 1 талдаа - дороос даарахаас үүсэж болох юм шиг билээ.
21. medicalscience | 2009-02-03 13:18:34
анжигай-хэхэ, сайн үлгэр жишээ ч аав юмаа, хэхэ хэхэ

вафли-баярлалаа
22. chimeglen | 2009-02-03 13:41:55
баярлалаа.
23. medicalscience | 2009-02-03 13:48:12
чимэглэн-чамд баярлалаа, эрүүл энх эрхэм баян шүү. Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн арга
24. chimeglen | 2009-02-03 13:58:08
харин тийм ээ. өнөөдөр шинжилгээ өгдөг юм бил үү... хэ хэ. донж төгөлдөрийн тархины түгжээ мултлагч гэдэг номыг хальт уншсан. түүнээс нэг л зүйл сайн ойлгосон. хүн эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг л...
25. medicalscience | 2009-02-03 14:03:15
чимэглэн-би бас хааяа боддог юм, хүн өөрийгөө хайрлаж чадахгүй байж бусдыг хайрлаж чадах болов уу гэж, хүн өөрөө өөртөө таалагдаж өөрөө өөрөө хайрлаж байж л бусдыг гэх сэтгэл, бусдыг ойлгох чадвар байдаг бхаа,
26. ВАФЛЬ | 2009-02-03 14:17:05
эмэгтэй хүн хэрхэн угаал үйлдэх талаар нэмээд хэлчих үү, хэхэ.

байнга бактери устгадаг бодис ашиглаад байвал, тухайн орчинд байдаг ашигтай бактериуд цөөрдөг тул гадны бактерийг эсэргүүцэх чадвар сульддаг.

Саван хэрэглээд байвал, арьс хуурайшиж, шүлтэт орчин үүсдэг.

Тиймээс, усаар булхаж угааж байгаад, давтамжаа ойр бишээр тааруулан бусад зүйлсээ сөөлжиж хэрэглүүл зүгээр санагддаг.
27. medicalscience | 2009-02-03 14:24:39
Вафли-та их гоё хүн юмаа, таны хэлсэн үнэн шүү. та бид л ийм байж чадаж байвал нэг хүний эрүүл байх боломжид нөлөөлөх ч юмуу, таньд их баярлалаа
28. Oyuna | 2009-02-03 14:59:45
bugdeeree dor burnee l huviin ariun tsevriig mash sain sahival n yadaj eh oron maani belgiin zamiin haldvart uvchnuur uvdguu eruul baihiim shuu tee, olon zaluuchuud, busguichuud unshaad heregjuuleesei a harin minii bf bol nambaa one yum baina hehe
29. medicalscience | 2009-02-03 16:13:29
Oyuna-тэр зөв шүү. хүн болгон л өөрөө өөрийгөө захирч , бас хувийн үзэл бодол, зуршилдаа анхаар ч чадвал болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.
30. Гүзээ өвгөн | 2009-02-03 16:53:59
bi bol saihan hoosruulj baigaal saihan zulgendee gesen
31. medicalscience | 2009-02-03 17:10:05
гүзээ өвгөн-хэхэ стрэссээ гартал инээлээ. хэлэх үг үл олдов
32. Eegii | 2009-02-03 19:50:00
хүүгийнхээ хөвчийг таслая гэсэн чинь эхнэр зөвшөөрдөггүй ээ. тэгээд хөвч таслах нь сайн муу алин болохыг хэлээд өгөх хүн байна уу
33. medicalscience | 2009-02-03 19:55:49
embi-хэхэ би энэ талаар зөвлөх боломжгүй шүү дээ, байгалиас заяасан юм байсан л дээр байхдаа
34. Би бид хоёр | 2009-02-03 20:00:48
Гарчигийг нь хараад л тойроод зугтаад байлаа, хэрэггүй мэдээлэл гэж байхгүйм даа
35. medicalscience | 2009-02-03 20:07:10
bolor7erdene-гарчиг нь тийм боловч эмэгтэйчүүдэд их хэрэгтэй байгаа биз дээ
36. Би бид хоёр | 2009-02-03 20:14:04
Хүүш эмчээ, хөрөлтийн талаар мэдээлэл авмаар байнаа. Тодорхой шүү. Хийж байгаа ажлаас шалтгаална гэж байх уу? Бусад нь битгий шоолоод байгаарай
37. medicalscience | 2009-02-03 20:44:08
bolor7erdene-хөрөлт өө, тодорхой бичээрэй.
38. SoNGolT.com | 2009-02-04 01:02:38
Боожгого угаагаад байждээ хүнүүсээ_. Хаха
39. medicalscience | 2009-02-04 08:32:54
Монголхүү20-хэхэ тэгээд байх болж дээ, мэддэг танидаг хүмүүстээ сайн хэлж байгаарай хэхэ
40. Би бид хоёр | 2009-02-04 18:45:39
Сексийн хүсэлгүй болох
41. Agai | 2009-02-04 18:52:34
neeree ho savandaj ugaaj boldoggui ym gesen shuu. zugeer l usaar ugaagaarai
42. medicalscience | 2009-02-04 18:56:59
bolor7erdene-тэр бол шууд сэтгэл санааны байдалтай холбоотой байхаа, хэхэ

agai-хэхэ, зориултын савангууд байдаг, харин монголд байдаг эсэхыг нь сайн мэдэхгүй байна ,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.